Quantcast
Channel: MONTSAME News Agency - Увс
Viewing all articles
Browse latest Browse all 520

Цагаан эргийн овоог тахилаа

$
0
0

Увс аймгийн Тэс сумын Нуур багийн нутаг дахь Цагаан эргийн овооны тахилга энэ сарын 13-нд боллоо.

Жил бүрийн зуны дунд сарын эхээр Цагаан эргийн овоог тахидаг уламжлалтай бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймаг, хотоос нутгийн уугуул иргэд ирж оролцдог юм. Энэ жилийн тахилгад Увс аймгийн Тэс сумын харъяат, “Сүлд” спорт хорооны дарга, ОХУ-ын Тува улсын гавьяат тамирчин, Улсын заан Д.Бумбаяр хүрэлцэн ирж, 32 хүүхдийн бөхийн барилдааныг ивээн тэтгэж явуулсан байна.

Цагаан эргийн овооны тахилгын барилдаанд Увс аймгийн Тэс сумын харъяат, Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, Сумын заан Э.Ням-Эрдэнэ үзүүрлэжээ.

Мөн үеэр 6 насны хурдан морьдын уралдаан болж, Тэс нутгийн шандаст хурдан хүлгүүд Багануурын хоолойд тоосоо өргөсөн байна.

Эртэй бяртай бөхчүүд, эрэмгий хурдан хүлгүүд, эгэлгүй мундаг дуучдын өлгий нутаг Увс аймгийн Тэс сумын шүтээн болсон Цагаан эргийн овоог эртнээс нааш тахисаар ирсэн билээ. Тус овоо нь Увс нуурын хөвөө рүү түрж орсон элсэн хошуун дээр байрладаг бөгөөд ОХУ-ын хилээс 10-аад км-ын зайнд байдаг юм.

Увс аймаг Б.Батхүү

Зураг: 
AddThis: 

Мэдээний төрөл:


Viewing all articles
Browse latest Browse all 520

Trending Articles