Увс аймгийн Өмнөговь сумын МАН-ын хороо сонгуулийн сурталчилгааны нээлтээ энэ сарын 11-нд хийсэн бол Ардчилсан намынхан Сонгуулийн суртчилгааны нээлтээ энэ сарын 13-нд хийжээ.
Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өмнөговь суманд МАН-аас сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр, МАН-ын хорооны гишүүн Д.Даваасүрэн нар нэр дэвшин өрсөлдөж байна. Харин АН-аас багш Б.Коля, Г.Нямбаяр нар, бие дааж “Хар тарвагатай” ХК-ийн захирал С.Баяржаргал нэр дэвшжээ.
УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Өмнөговь сум багтаж байгаа бөгөөд тус тойрогт АН-аас Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна.
Одоогоор тус суманд АН-аас нэр дэвшигч С.Отгонбаяр ажилласан бөгөөд түүнийг дагалдан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Бат-Амгалан нар очжээ.
Увс аймаг Б.Батхүү