УИХ-ын сонгуулийн 31-р тойрог буюу Увс аймгийн Тэс суманд АН-аас нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл ажилласан байна.
Тэрбээр төрөлх Тэс сумынхандаа ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өнгөрсөн дөрвөн жилд Увс аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар тайлагнажээ. Увс аймгийн Тэс суманд өнгөрсөн жил 5 тэрбум төгрөгөөр “Жишиг сум” төсөл хэрэгжиж сумын дайтай сум болсон бөгөөд үүнд О.Цогтгэрэлийн оролцоо маш их байсан гэнэ.
Тэс сумынхан нутгийн хүүгээ халуун дотноор хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнийг дагалдан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх очжээ.
Увс аймаг Б.Батхүү
Зураг:
AddThis: