УИХ-ын сонгуулийн 31-р тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Баттогтохын Чойжилсүрэнгийн сонгуулийн сурталчилгаа амжилттай явагдаж байна.
Одоогоор тэрбээр Сагил, Давст, Тэс сумдад ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, ирэх 4 жилд хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Увс аймгаас УИХ-д хоёронтоо сонгогдсон түүнийг тойргийнхон нь халуун дотноор хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байна.
Тэрбээр Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сум болон Улаангом сумын 3, 7, 8, 12-р багт нэр дэвшин өрсөлдөж байна. Түүний өрсөлдөгч нь аймгийн АН-ын дарга бөгөөд “Тэсо” корпорацийн Ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл юм. Тэд хоёулаа хүчит бөхчүүд, шандаст хурдан хүлгүүд, алдарт дуучдын өлгий нутаг болсон Увс аймгийн Тэс сумын уугуул иргэд билээ.
Увс аймаг Б.Батхүү