Увс аймгийн Улаангом хотноо байсан хуучин баримлуудыг сэргээн засварлаж эхэлжээ.
Одоогоор Ахлах 4-р сургуулийн сааданд байсан сарлагийн бух, монгол үхрийн бух болон аргаль, угалзын баримлыг сэргээн засварлаж байршуулаад байна. Түүнчлэн хоёрдугаар 36 айлын орон сууцны өмнөх эмнэг сургаж буй адуучин залуугийн баримал болон Бор толгой дахь Монгол-Зөвлөлтийн Мөнх найрамдлын билэг тэмдэг болсон хөшөөг сэргээн засварлажээ.
Хотын өнгө үзэмжинд чимэг нэмдэг хуучин хөшөө барималуудыг сэргээн засварлаж байгаад Улаангомын иргэд баяртай байна.
Увс аймаг Б.Батхүү
Зураг:
AddThis: