Quantcast
Channel: MONTSAME News Agency - Увс
Viewing all articles
Browse latest Browse all 520

Өмч хөрөнгийн тооллого явагдаж байна

$
0
0

Увс аймгийн ИТХ-ын ажлын албаны “Эдийн засаг, өмчийн харилцаа эрхэлсэн хэлтэс”-ээс 18 сум болон аймгийн төвийн төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад хяналтын тооллого хийж байна.

Хяналтын тооллогоор төсөвт байгууллагуудын хөрөнгийн тооллогын явц, чанар, үр дүнд хяналт тавихаас гадна барилга байгууламж, газар, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолох юм байна. Тухайлбал, байгууллагын эзэмшлийн газрын гэрчилгээг кадастрын зурагтай нь тулган баталгаажуулах аж. Түүнчлэн орон нутгийн өмчид бүртгэлтэй, бүртгэлгүй байгаагаас үл хамааран тухайн байгууллагад хамаарах өмчлөл, эзэмшлийн асуудлаар аливаа маргаантай хөрөнгө байгаа эсэх зэргийг төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн онлайн программтай тулгаж үзэх юм байна.

Өмч хөрөнгийн тооллогын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Увс аймаг Б.Батхүү

Зураг: 
AddThis: 

Мэдээний төрөл:


Viewing all articles
Browse latest Browse all 520

Trending Articles