Quantcast
Channel: MONTSAME News Agency - Увс
Viewing all articles
Browse latest Browse all 520

Наранбулагт үхсэн бугануудын шалтгаан тодорхойгүй байна

$
0
0

Увс аймгийн Наранбулаг сумын нутагт гурван халиун буга үхсэн байна. Энэхүү мэдээллийн мөрөөр Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, аймгийн МХГ-ын байцаагч, ХАА-н газрын ажилтан, Наранбулаг сумын байгаль орчны байцаагч нарын хүмүүс өнгөрсөн мягмар гарагт газар дээр нь очиж ажиллажээ.

Эдгээр халиун бугаас хоёр нь Наранбулагийн хөдөөд, нэг нь Багануурт живж үхсэн байдалтай сэг зэм нь олдсон байна. Ажлын хэсгийн гишүүд халиун буга яагаад 2-3-аараа үрэгдсэн талаар тэр хавийн малчдаас асууж сураглажээ. Өнгөрсөн сарын 20-ний үеэр Хайстын шилээс 17 тооны халиун буга Увс нуурын Дархан цаазат газрын Багануур хэсгээр нуурын чиглэлд орж явааг уулын аманд хаваржиж байсан малчин Б.Цэвээнравдан малаа хариулж явахдаа дурангаар харсан аж. Харин буганууд юунаас болоод үхсэнийг хэн ч мэдэхгүй байна. Нэг өглөө босоод ирэхэд л буга үхчихсэн байсан хэмээн тэр хавийн малчид хэлж байгаа аж. Иймээс нохойнд хөөгдсөний улмаас багтарч үхсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг одоогоор гаргаад байна. Эдгээр бугаас хоёр нь л Хайстын шил рүү мацаж явааг малчид дурангаар харсан бөгөөд үлдсэн 12 нь хаана явааг хэн ч мэдэхгүй байна. Хачирхалтай нь Наранбулагийн хөдөөд үхсэн хоёр буганы нэгнийх нь эврийг хэн нэгэн нь хөрөөдөж авчээ. Харин нөгөө буганых нь эвэр байгалийн жамаараа унасан байж.

Үхсэн бугануудын сэг зэмийг нохой шувуу идсэнээс гадна өмхийрч муудсан тул мэргэжлийн хүмүүс шинжилгээний дээж авах боломжгүй байжээ.

Энэ мэдээллийг бэлтгээд явж байхдаа Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн малчин О.Буянжаргалтай таарсан юм. Тэрбээр: “Багануураар оройхон хоёр буга орж ирж байгааг дурангаар харсан. Айлаас мал авах ажилтай байсан тул удаан ажиглаж чадалгүй явчихсан. Маргааш нь манай хажуугийн малчнаас сонсох нээ нэг нь усаар гараад, нөгөө нь гарч чадалгүй живчихсэн гэсэн. Харанхуй болсон тул цааш нь юу болсныг сайн мэдээгүй гэсэн. Бид хоёр холоос дурандаж энэ бүхнийг мэдсэн. Буга хөөж яваа хүн амьтан харагдаагүй. Багануур хөлгүй их устай тул хүн амьтан айгаад ойртдоггүй юм. Ойрхон байсан бол очоод холдуулах байлаа, холоос дурандсан болохоор яаж ч чадаагүй” гэлээ.

Эднийх Багануурын хөвөөнд хаваржаад 40-өөд жил болж байгаа ч нуур луу буга ирж байхыг хараагүй аж.

Одоогоор малчид болон идэвхтэн байгаль хамгаалагч нарт орчны газар усыг сайн ажиглаж, үлдсэн буганууд хаана яваад ажиг сураг тавихыг мэргэжлийн байгууллагаас даалгалаа.

Увс аймаг Б.Батхүү

Зураг: 
AddThis: 

Мэдээний төрөл:


Viewing all articles
Browse latest Browse all 520

Trending Articles