Увс аймгийн 19 суманд МАН, АН-ын сонгуулийн сурталчилгаа дэндүү сүржин болж байна.
Улаангомын гудамж гэхэд тэр чигтээ эрээн алаг болжээ. Захын хорооллын дэлгүүр бүхэн нэр дэвшигчдийн сурталчилгааны байр болсноос алслагдсан хорооллын иргэд өдөр тутмын хүнсний болон гэр ахуйн хэрэглээний бараа таваараа авах гэж хотын төв рүү орохоос өөр аргагүйд хүрсэн аж.
Ядаж байхад өдөржингөө чанга яригчаар сурталчилгаа, дуу хөгжим хангинаж ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байна. Сурталчилгааны материал тараасан ухуулагч нар өдөр бүр ирж хаалга цохихын оронд нэг дор бүгдийг нь авчраад өгч болдоггүй юм болов уу гэх хүн ч таарлаа.
Увс аймаг Б.Батхүү
Зураг:
AddThis: