Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 2016 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 123-р ангид алба хааж буй цэрэг дайчдаа эргээд иржээ.
Дайчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангарагаа энэ сарын 18-нд өргөсөн байна. Тангараг өргөх үйл ажиллагаанд Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Д.Баатар-Эрдэнэ болон тус штабын ажилчид оролцсон аж.
Үүнээс гадна баруун таван аймагт хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт Хөдөлмөрийн дээд сургуулийн 7, Ховд их сургуулийн 17, нийтдээ Увс аймгийн 24 оюутан хамрагдсан байна.
Увс аймаг Б.Батхүү