Quantcast
Channel: MONTSAME News Agency - Увс
Viewing all articles
Browse latest Browse all 520

Ачаалал ихтэй байгаагаас банкууд амралтын өдрүүдэд ажиллажээ

$
0
0

Монгол Улсын Засгийн Газраас иргэдийн гар дээр байгаа “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааны 30 хувийг худалдан авахаар болсонтой холбогдуулан Увс аймгийн арилжааны банкууд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, ачаалал ихтэй байлаа.

Засгийн газраас 2012 онд “Эрдэнэс таван толгой” компанийн нийт хувьцааны 20 хувь болох 3 тэрбум хувьцааг хуваарилаж нэг иргэнд 1072 ширхэгийг оногдуулсан байдаг. Энэхүү хувьцааны 30 хувийг иргэдээс худалдан авах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн баасан гарагт гаргаснаар хот, хөдөөгүй амралтын өдрүүдээр иргэд банкинд урт дараалал үүсгэсэн байна.

Иргэдийн хувьд нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлэн 1072 ш хувьцааныхаа 322 ширхэгийг нь буюу 30 хувийг нь 300 мянга 426 төгрөгөөр Засгийн газарт худалдахаар арилжааны банкуудад хүсэлт гаргасаар байна. Хувьцааны үнэ өссөн тохиолдолд иргэд худалдсан хувьцаагаа үнийн дүнгээр нь эргүүлээд авах боломжтой аж.

Сонгууль ойртсон энэ үед бэлэн мөнгө тараах гэж байгаа нь сонгуулийн шоу гэх иргэд ч Увс аймагт байна

Увс аймаг Б.Батхүү

 

Зураг: 
AddThis: 

Мэдээний төрөл:


Viewing all articles
Browse latest Browse all 520

Trending Articles