Увс аймгийн хэмжээнд 5000 гаруй тээврийн хэрэгсэл татвар төлөхөөс одоогийн байдлаар 3000 орчим нь төлөөд байна.
Хуулинд зааснаар бол 6-р сарын 1-ний дотор авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн татварыг төлөх ёстой байна. Татвар төлөөгүй автомашины хөдөлгөөнд оролцох эрх 6-р сарын 1-ээр хязгаарлагдаж байгаа тул аймгийн Татварын хэлтсээс иргэдэд хандаж тээврийн хэрэгслийнхээ татварыг төлж барагдуулахыг анхаарууллаа.
Өнгөрсөн сарын 31-ний байдлаар орон нутгийн төсөвт тээврийн хэрэгслийн албан татвар гэж 47 сая төгрөг оржээ. Өөрөөр хэлбэл, 3000-аад тээврийн хэрэгсэл татвараа төлсөн нь 60-аад хувьтай байна гэсэн үг юм.
Моторын хэмжээ, даац зэргээс хамаараад автомашины татварын хэмжээ янз бүр байдаг байна. Дээр нь агаарын бохирдлын төлбөр нэмэгддэг аж.
Увс аймаг Б.Батхүү