Quantcast
Channel: MONTSAME News Agency - Увс
Viewing all articles
Browse latest Browse all 520

ОХУ-ын Хакас улсын эрдэмтэн Увсад ажиллаж байна

$
0
0

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улсын Хэл, уран зохиол ба түүхийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн (ХакНИИЯЛИ) олон улсын ба бүс нутаг хоорондын харилцааны хэлтсийн дарга Борис Устинович Амзараков Увс аймагт ажиллаж байна.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Борис Устинович Амзараковыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Хакасын ХУЗТЭШСХүрээлэн ба Увс аймгийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Б.У.Амзараковыг маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн медалиар шагнажээ.

Увс аймаг ба ОХУ-ын Хакасын БНУ-ын хооронд найрсаг харилцааны хүрээнд, өнгөрсөн оны 7 дугаар сард Н.Ф.Катановын нэрэмжит Хакассын улсын их сургуулийн соёл хоорондын харилцааны сургуулийн захирал Т.Чиверская тэргүүтэй төлөөлөгчид Увс аймгийн Улаангом хотод зочилсон юм. Увс аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр тус их сургуульд оюутан элсүүлэх асуудлаар мэдээлэл хийж, Увс аймгийн БСГ ба Хакасын улсын их сургуулийн хооронд хамтын ажиллаганы гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд өдгөө Хакасын улсын их сургуульд Увс аймгаас 12 оюутан орос хэлний бэлтгэл ангид суралцаж байна. Тэрчлэн өнгөрсөн оны 10-р сарын сүүлчээр Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн И.Ганболд Абакан хотноо зохион байгуулагдсан “Саяны Алтай ба хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэн, соёл” хэмээх Хакасын соён гэгээрүүлэгч, зохиолч, хэл шинжлээч, угсаатан зүйч Иван Штыгашевын мэндэлсний 155 жилийн ойд зориулсан 3 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцжээ. Тэрээр И.Ганболдын монгол ардын дууны хүмүүжүүлэх ач холбогдлын талаарх илтгэл бага хурлын эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэгдсэн байна.

Увс аймаг ба Хакас улсын хооронд эрдэм шинжилгээ, боловсролын талаар харилцаа тогтоож өргөжүүлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтын хүчээр ажиллаж, харилцааг шинэ шатанд гаргаснаар манай хоёр бүс нутгийн хувьд хүмүүнлэгийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломж бүрдэх юм байна.

Б.Батхүү

 

Зураг: 
AddThis: 

Мэдээний төрөл:


Viewing all articles
Browse latest Browse all 520

Trending Articles