Саяхан болсон орон нутгийн сонгуулиар Увс аймгийн 19 сумаас ганцхан Зүүнговьд АН ялалт байгуулсан юм. Одоогоор сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, ирэх дөрвөн жилд сум орон нутгаа авч явах удирдлагуудаа сонгоод байна.
Баруунтуруун сумын ИТХ-ын даргаар К.Баяраа, Засаг даргаар С.Лхагвасүрэн, Бөхмөрөн сумын ИТХ-ын даргаар П.Баярсайхан, Засаг даргаар Д.Төртогтох, Давст сумын ИТХ-ын даргаар Ц.Ширбазар, Засаг даргаар Ч.Тогтохбаяр, Завхан сумын ИТХ-ын даргаар Б.Энх-Амгалан, Засаг даргаар Б.Пүрэвгончиг, Зүүнговь сумын ИТХ-ын даргаар Б.Өлзий-Орших, Засаг даргаар Д.Нэргүй, Зүүнхангай сумын ИТХ-ын даргаар Д.Батболд, Засаг даргаар Ж.Батбаяр, Малчин сумын ИТХ-ын даргаар Б.Батхүү, Засаг даргаар Б.Сайжрах, Наранбулаг сумын ИТХ-ын даргаар С.Дашдэмбэрэл, Засаг даргаар Ч.Батжаргал нар сонгогдсон байна. Түүнчлэн, Өлгий сумын ИТХ-ын даргаар Н.Сүхээ, Засаг даргаар Х.Шагдаржав, Өмнөговь сумын ИТХ-ын даргаар Б.Цэрэнпил, Засаг даргаар Р.Төмөрчөдөр, Өндөрхангай сумын ИТХ-ын даргаар Н.Цэрэндорж, Засаг даргаар Ц.Сундуй, Сагил сумын ИТХ-ын даргаар Х.Сайнбаяр, Засаг даргаар Д.Дэлгэрхишиг, Тариалан сумын ИТХ-ын даргаар Н.Ариунзаяа, Засаг даргаар С.Төгсболд, Түргэн сумын ИТХ-ын даргаар Г.Иштулга, Засаг даргаар Л.Буянжаргал, Тэс сумын ИТХ-ын даргаар О.Нэргүй, Засаг даргаар Ж.Нямбуян, Ховд сумын ИТХ-ын даргаар Х.Давааням, Засаг даргаар У.Түмэндэмбэрэл, Хяргас сумын ИТХ-ын даргаар А.Баярмагнай, Засаг даргаар Ц.Цэвээнравдан, Цагаанхайрхан сумын ИТХ-ын даргаар Ц.Бямбасүрэн, Засаг даргаар Д.Дагвасүрэн, Улаангом сумын ИТХ-ын даргаар Н.Ганцогт, Засаг даргаар Ц.Пүрэвжав нар сонгогджээ.
"Өмнговь сумын ИТХ-ын дарга ганцаараа улирсан бол бусад сумын ИТХ дарга нар бүгдээрээ шинээр томилогдсон хүмүүс байгаа. Харин 2008-2012 онд Давст сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Ширбазар, Завхан сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Пүрэвгончиг, Өндөрхангай сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сундуй, 2012-2014 онд Хяргас сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Цэвээнравдан нар сумынхаа Засаг даргаар дахин сонгогдсон"хэмээн аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат мэдээллээ.
Одоогоор Өмнөговь сумын Засаг даргаар улиран сонгогдсон Р.Төмөрчөдөрөөс бусдыг нь аймгийн Засаг дарга батламжлаагүй байна. Шинэхэн Засаг дарга нарын материал Авлигатай тэмцэх газарт шалгагдаад ирсний дараагаар ажил хүлээлцэх юм байна.
Б.Батхүү